Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн “Халтар-Ангархай” гэдэг газар түймэр гарч 2 га орчим газар шатжээ. 

Дуудлагыг 5 дугаар сарын 16-ны өдрийн 14:15 цагт хүлээн авсан аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр анги, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж өчигдөр 19:00 цагт унтраажээ.

Он гарсаар Архангайд удаа дараа ой хээрийн түймэр гараад буй. Одоогоор 1000 гаруй га талбайг хамарсан байна гэж ОБЕГ мэдээллээ.

Тухайлбал өнгөрсөн сарын 29-нд Архангай аймгийн Булган суманд гарсан түймрийн улмаас урьдчилсан байдлаар 1000 га талбай шатсан юм.