Архангай аймгийн Өгийнуур, Хотонт, Хашаат, Өлзийт, Цэнхэр, Батцэнгэл, Төвшрүүлэх суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин оношлогдсонтой холбогдуулан “Шуурхай бүлэг” Архангай, Өвөрхангай аймагт ажиллаж байна.          

Архангай аймгийн Өгийнуур сумаас 2018 оны 05 дугаар сард Төвшрүүлэх, Хашаат, Цэнхэр сумдад малын шилжилт хөдөлгөөн, хүн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөр халдвар тархаж улмаар Хашаат, Цэнхэр сумдаас отор нүүдлээр Батцэнгэл, Өлзийт сумдад тус тус халдвар тархсан байна. 

Дээрх 7 сумдаас Өгийнуур, Төвшрүүлэх, Батцэнгэл, Өлзийт, Цэнхэр, Хашаат зэрэг 6 сумдад мал амьтны гоц халдварт өвчин хяналтанд орсон, Өгийнуур сумын хорио цээрийн дэглэм 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр цуцлагдана.

Өнөөдрийн байдлаар Батцэнгэл суманд хонь-129, ямаа-2 нийт 131 мал өвчилсөн, Өлзийт суманд 11 үхэр өвчилж устгасан, Хашаат суманд хонь-7, ямаа-1 нийт-8 мал өвчилсөн, Цэнхэр суманд хонь-80, ямаа-62 нийт-142 мал өвчилсөн, Төвшрүүлэх суманд 105 үхэр өвчилж 89 үхэр эдгэж бэлчээрт гаргасан /үлдсэн16 үхрийг тусгаарласан байна.     Хотонт  сумын өвчлөл хяналтанд орсон боловч малын шилжилт хөдөлгөөнөөр дамжин Төвшрүүлэх сумтай хил залгаа заагт 2018 оны 06-р сарын 30-ны өдөр сэжигтэй дуудлага ирүүлсэн, зохион байгуулахаар МЭЕГ-ийн МЭХ-ийн дарга Б.Цолмон ажиллаж байна. 

Вакцинжуулалтыг хамгаалалтын бүс үүсгэн Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Могод, Өвөрхангай аймгийн Хархорин, Бүрд, Бат-Өлзий, Хужирт сумдад эхлүүлээд байна. Хамгаалалтын бүс нь хилийн зааг нутгаас 20-30 км-ийн зайд татахаар төлөвлөөд байна. 

Голомтын болон сэжигтэй бүсийн 29200 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл  хийж 33500 малд угаалга хийсэн байна. 2018 оны 06-р сарын 08-ний өдрөөс хойш нэмж мал өвчилсан тухай дуудлага ирээгүй байна.