Он гарсаар улсын хэмжээнд 04 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд зэрэг 10 аймгийн 35 суманд нийт 51 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна.  Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 83413,5 га талбай өртөж, 3 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж урьдчилсан байдлаар нийт 2.9 тэр бум төгрөгийн хохирол учирчээ.

Иймд хаврын хуурайшилттай салхи, шуургатай өдрүүдэд ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Өчигдөр гарсан ой хээрийн түймэр:

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Ямаат багийн “Хашаат” гэдэг газар гал гарчээ. Галын дуудлагыг 15:00 цагт хүлээн авсан бйна. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 23:50 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. Гал түймэрт урьдчилсан байдлаар 13 га талбай шатсан. 

Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн “Мухар” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн зүгт 19 км-т/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.28-ны өдрийн 09:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 13:00 цагт цурамд оруулж, түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод цаг агаар тогтуун, цурам дотор унанги мод, хөвд ихтэй байна. Гал түймэрт урьдчилсан байдлаар 20 га талбай шатсан. 

Архангай аймгийн Цахир сумын Баянбулаг багийн “Бөөрөг дөрөө хангинах” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 310 км-т, сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, 04.29-ний өдрийн 08:00 цагт цурамд оруулж, түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Гал түймэрт урьдчилсан байдлаар 7 га талбай шатсан.

Архангай аймгийн Булган сумын  Тусгалт багийн “Улиатай” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 80 км, сумын төвөөс баруун урд  зүгт 45 км-т/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.28-ны өдрийн 21:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд түймрийг унтраахаар ажиллаж байна. 04.29-ний өдөр хүч нэмэгдүүлэн ажиллахаар Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 16:50 цагт очсон. Мөн Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн алба хаагчид “МИ-171Е” загварын нисдэг тэргээр 16:35 цагт хөөрч, мөн өдрийн 18:47 цагт түймрийн /зүүн талд/ голомтод газардсан. /Гал түймэрт урьдчилсан байдлаар 1000 га талбай шатсан./           

Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн “Мойлт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 35 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 138 км/ Жаргалант сумын нутагт дамжин тархсан. Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.24-ний өдрийн 12:57 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Цагдаагийн газар, БОАЖГ-ын алба хаагчид, Баянцогт, Жаргалант сумын иргэд 04.28-ны өдрийн байдлаар 4 бүлэгт хуваагдан ажиллаж, мөн өдрийн 09:00 цагт цурамд оруулж, түймрийг унтраахаар ажиллаж байна.

Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн “Ихэр” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 52 км-т, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 92 км-т/ Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.25-ны өдрийн 15:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар анги, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, Их-Уул сумын иргэд ажиллаж, 04.28-ны өдрийн 19:11 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Гал түймэрт урьдчилсан байдлаар 15 га талбай шатсан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Урд Шивэртэйн Өвөр-Эрээн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 201 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 21 км-т/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 18:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, уулын хяр хэсэгт 20 метр газар зурвас татан түймрийн тархалтыг зогсоосон. 04.28-ны өдрийн 08:37 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. /Гал түймэрт урьдчилсан байдлаар 24.4 га талбай шатсан.