ВАШИНГТОН. /BBC/. Америкийн репэр, дуучин Will.i.am арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэмээн Австралийн “Qantas” агаарын тээврийн компанийн онгоцны үйлчлэгчийг буруутгажээ.

Black Eyed Peas” хамтлагийн гоцлол дуучин “Twitter” хуудсандаа нийтлэхдээ, би Брисбен-Сидней хот хоорондын нислэгийн үеэр зөөврийн компьютерээ хураах зааврыг сонсоогүйн улмаас арьс өнгөөр ялгаварлагдсан гэжээ. Харин “Qantas” компанийн зүгээс уг мэдээллийг үгүйсгэсэн мэдэгдэл хийсэн байна.

Will.i.am чимээ шуугиан дарах чихэвчтэй байсны улмаас хөлгийн багийн зааврыг сонсоогүй тул нисэх онгоцонд үл ойлголцол үүссэн. Бид репэртэй үргэлжлүүлэн холбоо тогтоох бөгөөд түүний аялан тоглолтод амжилт хүсье” гэж уг мэдэгдэлд дурдсан байна. 

Ташрамд дурдахад, Will.i.am Австрали улсад аялан тоглолтоо хийж байгаа аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг