Олон түмний дунд 25 хэл мэддэг гэдгээрээ танил болж, хэл сурахын ач тусыг ярьж түгээж явдаг байсан Б.Арго багш өвчний улмаас нас баржээ.

Тэрээр гадаад сургуулийг англи хэлний багш, орчуулагч мэргэжлээр их сургуулиа төгсөөд 30 гаруй жил ажилласан байна. Мөн анхны гадаад хэлний курсийг байгуулж, 13 мянга гаруй хүүхдэд хичээл заасан нэгэн юм. Мөн тэрээр англи, герман, франц, япон, солонгос, итали, испани зэрэг 7 хэлний ном бичсэн билээ. Б.Арго нь сүүлийн жилүүдэд чихрийн шижин өвчнөөр шаналж байсан ажээ.


Ум Ма Ни Бад Ми Хум Сайн төрлийг олох болтугай