Аргын тооллын 7 сарын 7, Адъяа гараг. Билгийн тооллын 5, Бага морь одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 04 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. 

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. 

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Бага халуун болох улирал 17 цаг 54 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.