Аргын тооллын 11 сарын 26. Сумъяа гараг. Билгийн тооллын 19. Өглөгт охин одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 12 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана.

Эл өдөр эм найруулах, эхнэрийг дуудах, үс авах, элчид эд өгөх зэрэгт сайн. Түүнд төрсөн хүмүүн хоёр хоног есөн сард үл үхвээс их хилэнцтэй, баялаг, яриа ихтэй, сэтгэл муутай, жараас ная хүрч наслана гэж номлосон. 

Өвчин болвол арав хоногт амирлана. Замд гарвал сайн бөгөөд эд, идээ арвижна. Хулгайд алдвал зүүнээс ирсэн хоёр хүмүүн хулгайлаад хойшоо одсон, эд түүнийхээ төлөө маргалдаад нэгэн нь эргүүлж тушаана. Зүүн нүд татвал хэрүүл тэмцэл болно. Баруун нүд татвал эд хувцас олно. Зүүн чих хангинавал жуулчин ирнэ. Баруун чих хангинавал муу гаслан ирнэ. Нохой уливал халуун болохуй ба хэрээ дуугарвал муу хэл дуулна. Тагнай эрвэгнэвэл хэн нэгэн үхнэ. Бие таталзвал гэнэтийн жуулчин ирнэ. Шилбэ татвал үхлийн гэм ирэх нигууртай гэж номлосон.