РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Аргентин болон Бразил нэгдсэн валюттай болох боломжийг судалж байгаа тухай “Globo” сонин мэдээлэв. Ийм төлөвлөгөөтэй байгаа тухай Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару болон тус улсын Эдийн засгийн сайд Паулу Гедес нар Буэнос-Айрес хотод айлчилж, Аргентины төлөөлөгчидтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, энэхүү макро эдийн засгийн төслийг өмнө нь санал болгож байжээ. Энэхүү төсөл нь хоёр улсын байр суурийг бэхжүүлнэ гэж үзэж байна. Валютыг Аргентины одоогийн мөнгөний нэгж болох песо, Бразилийн мөнгөний нэгж болох реал хоёрыг нийлүүлэн песо реал гэж нэрлэх аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг