Энэ сарын 03-08-ны өдрүүдэд угаарын хийнд хордож 6 хүн нас барr, 118 хүн хордлогын шинж тэмдгээр эмнэлэгт хандсан харамсалтай асуудал гараад буй.

Уг асуудалтай холбоотойгоор Ардчилсан Залуучуудын холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлжээ.

Тус шаардлагад:

...Сүүлийн хэдэн хоногт шахмал түлшний асуудлаас үүдэж олон иргэний эрдэнэт амь хохирлоо. Одоо ч олон хүн үхэл, амьдралын зааг дээр хувь заяа хэрхэхийг хүлээж байгаа нь аймшигтай. 

...Нэн яаралтай татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг МҮОНРТ-ийн эфирийг зайчилж байгаад иргэддээ мэдээлэл түгээхийг шаардаж байна. Үгүй бол айл айлын хаалга тогшиж хүргэж гэж хичээж байгаа мэдээллийг авч чадаагүй мянга мянган иргэдэд үхлийн авул нүүрлээд байна. Мөн Засгийн газар, энэ асуудлыг хариуцсан салбарын яам, шахмал түлшний түгээлт зохион байгуулж буй Нийслэл, шахмал түлш нийлүүлж байгаа "Таван толгой түлш" компаниуд асуудлаас зугтаж, хэргийн эзэн холбогдогчийг "илрүүлэх" гэж хэвлэлийн хурлаар "бөмбөг өшиглөлгүйгээр" яаралтай алдаагаа тодорхойлж, хүлээн зөвшөөр. Дараагийн зохион байгуулалтдаа шуурхай ор.

Үгүй бол "хэний буруу"-г тодорхойлох гэж хугацаа алдаж байх зуурт чинь олон хүний амь нас, эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Дахин нэг ч хүний амь насыг эрсдэлд оруулахгүйгээр ажлаа төлөвлөж, олон нийтэд мэдээллэж гамшгийг давах бүх талын самбаачилгыг гаргаж ажиллахыг шаардаж байна" гэжээ.


Ардчилсан Залуучуудын холбооны шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.