Ардчилсан намын зөвлөл өнөөдөр хуралдаж, сайжруулсан түлштэй холбоотой үүсээд буй асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлжээ.

Тус шаардлагад:

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Касгийн газар 2019 оны ьуюдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг худалдан борлуулах, түлэхийг бүрэн хориглож, оронд нь нийслэлийн гэр хорооллын 220 мянган өрхөнд сайжруулсан шахмал түлш санал болгосон.

Төрийн нэрийн өмнөөс "Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэж байгаа түлш MNS-5679-2014 стандартад нийцсэн, Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораториудаар шинжилгээг хийлгэсэн гэдэг. Гэвч энэ сарын 03-06-ны хоорогд шахмал түлш хэрэглэсэн 35 иргэн угаарын хийнд хордсон байдалтай эмнэлэгт хандсаны дөрөв нь нас барж, зургаан иргэний биеийн байдал хүнд хэвтэн эмчлүүлж байгаа ноцтой хэрэг гарлаа. Цаашид ч иргэд бөөнөөр хордох аюултай бодит нөхцөл үүссэн байна.

Туршилтаар нотлогдоогүй шахмал түлш хэрэглээнд нэвтрүүлсэн албан тушаалтнууд хордсон иргэдийг өөрсдийг нь буруутгах оролдлого хийж буй зохисгүй үйдлээ зогсоож, иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж байгаа энэ хэрэгт хариуцлага тооцох, иргэдэд ашиглалтын талаарх мэдээлэл, зааварчилгаа өгөх, шахмал түлшний чанар, стандартын үнэлгээ дахин хийх, элементийн бүтцийг дахин шинжлэн хянах, цаашид аливаа алдаа гаргахгүй байх бүхий л арга хэмжээг яаралтай авч ажиллахыг Засгийн газраас шаардаж байна" гэжээ.