Ардчилсан намын Онц их хуралдаай буюу Эсэргүүцлийн жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна.

Тус намын дарга С.Эрдэнэ өнгөрсөн 3 дугаар сарын 27-нд тушаал гаргаж, намынхаа Онц их хурлыг 4 дүгээр сарын 5-нд зохион байгуулахаар зарласан юм. Өнөөдрийн жагсаалд Ардчилсан намын удирдлагууд, гишүүд, иргэд оролцож, МАН-аас мөрийн хөтөлбөртөө тусгасан амлалтуудаа биелүүлэхийг шаардаж байна.

Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид "2016 оны сонгуулиас хойш 3 жил гаруйн хугацаа өнгөрч буй энэ үед МАН-д иргэдийн саналаа өгсөн гол зүйл болох мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй учир одоо биелүүл, биелүүлж чадахгүй бол УИХ тар" хэмээн амлалт нэхэн, шаардаж байна.

Тэд "Амлалтаа биелүүлдэггүй УИХ тар", "С.Зоригийг алах даалгавар өгсөн захиалагчийг зарла", "ШХАБ-д дагаар орогч УИХ тар", "МАНАНТСАН Эрдэнэтийн луйврыг хамгаалагч УИХ тар", "Ахмадуудад ээлгүй УИХ тар", "Үндсэн хууль зөрчдөг УИХ тар" зэрэг үг бүхий лоозон барин, уриа хашхирч байна.

АН-ын эсэргүүцлийн жагсаалыг дүрс бичлэг, гэрэл зургаар хүргэж байна.