Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо маргааш буюу 5 дугаар сарын 16-нд ээлжит хурлаа хийхээр товложээ.

Тус хуралдаанааар Ардчилсан намаас 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчидээ тодруулна. Сонгуулийн тухай хуулиар 2020 оны тавдугаар сарын 10-16-ны хооронд нам, эвслүүд УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчидээ тодруулж, СЕХ-нд бүртгүүлэх ёстой. 

Энэ дагуу тус намын Үндэсний бодлогын хороо намаасаа нэр дэвшүүлэх хүмүүсээ маргааш тодруулах аж.