Короновирусийн дэгдэлтийн төв болсон  Хубай мужийн, Ухань хотод  вирусын халдвартай өвчтөнүүдийг эмчлэхэд зориулан 10 хоногийн дотор эмнэлгийн барилгын ажлыг гүйцэтгэж, Ням гарагт хүлээлгэн өгчээ.

Эмнэлгийг барихын тулд барилгачид ээлжээр 24 цагийн турш ажиллаж дэвшилтэт техникологи ашигласан байна.

Хуашеншань дах уг эмнэлэг1500 хүний ортой бөгөөд хэдийнэ өвчтөн хүлээн авч эхэлсэн аж. Мөн “Лэйшеншань” нэртэй дараагийн эмнэлгийн ажил мөн ид өрнөж байгааа бөгөөд лхагва гарагт дуусгах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна гэж Ухань хотын захирагч мэдээлжээ.