Apple компани бүтээгдэхүүн хөгжүүлэлтдээ маш их анхаардагаас гадна хүмүүсийн хүсэл сонирхолд нийцүүлэн цаг үеэсээ түрүүлж алхахыг үргэлж эрмэлздэг. 

Тийм ч учраас Apple цагныхаа загвар, үзүүлэлтэд томоохон шинэчлэл хийжээ. 9to5Mac-ийн харуулсан видео stream-гоор Apple Watch Цуврал 4-ийн дизайныг харуулсан байна. Мөн Apple компанийн өнөөдрийг хүртэл хийсэн хамгийн их өөрчлөлтийг үзүүлжээ

Цагны дэлгэц ирмэг рүүгээ тэлж, бие хэсэг илүү нимгэн болсон. Илүү том дэлгэц нь мэдээллийг илүү дэлгэрэнгүй үзүүлэх боломжтой болсон бөгөөд шинэ цагны нүүрэн дээр 9 тохиргоо харагдана. Жижиг дэлгэцэн дээр олон төрлийн мэдээлэл зэрэг харагдах ч, мэдээлэл нь харах төдий ойлгомжтой юм. 

9to5Mac-ийн харуулсан цагны баруун талд нэмэлт микрофоны оролт харагдах бөгөөд титэм доор байгаа оролт нь цагны биетэй илүү уялдсан харагдаж байна. 

Шинэ цагны нээлт есдүгээр сарын 12-нд болно. Аpple тус нээлтийн урилгаа аль хэдийн тараасан бөгөөд арга хэмжээний үеэр гурван шинэ IPhone гар утас мөн шинэчлэгдсэн iPads-ийг танилцуулах аж.