Apple компани ээлжит (WWDC) шинэхэн загвар дизайн, өнгө төрхтэй iOS13 үйлдлийн системээ Калифорни мужийн Сан Хосе хотноо Дэлхийн програм хөгжүүлэгчдийн бага хурлын үеэр таницууллаа.

Мөн гар утсаар зогсохгүй компьютер, iPad, бугуйн цаг, телевиздээ ч шинэчлэлт хийж “Dark Mode”-йг нэвтрүүлжээ.

Apple корпораци 

iOS 13: “IPhone, iPad, iPod зэрэг бүтээгдэхүүнүүд хар өнгийг эрэлхийлж, газрын зураг илүү нарийвчлалтай болголоо.

Хар өнгийн фон нь бичвэрийг илүү тод харагдуулж, дэлгэцийн гэрэл бүдгэрч, харахад амар болгосон байна.

Үүгээр зогсохгүй “iOS 13” систем дээр мэйл бичих, газрын зураг харах, сануулагч, тэмдэглэх аппликейшн-үүд илүү шинэчлэгдсэн байна. 

iTunes-ийг 18 жилийн дараа солихоор болжээ.

18 жилийн дараа iTunes iOS-ийн хэрэглэгчдийн хэрэглэдэг 3 аппликейшн ‘Apple Music”,”Apple TV”, “Apple Podcast”-д хуваагдахаар болжээ.

 Харин “iTunes Store” аппликейшн хэрэглэгдсээр байхыг “Apple корпораци” мэдээллээ.

Түүнчлэн “Apple Watch” бугуйн цаг “watchOS 6” үйлдлийн системтэй болж, өөрийн “App Store” аппликейшнтэй болсон байна.  Тооны машинд илүү цэс нэмэгдэн, аудио ном, дуу хураагч аппликейшн байрлуулан олон шинэчлэлт хийсэн байна. 

iPad ч мөн адил “iPadOS” системд нэвтэрчээ. 

Мөн “Mac Pro” компьютер ахин үйлдвэрлэгдэж, хүчин чадал, хурдаа нэмсэн төдийгүй процессор нь яг л “бяслаг үрэгч” шиг төмөр торон загвартай болсон” хэмээн мэдэгджээ. “Mac Pro” компьютерийн үнэ 6000 ам.доллараас эхэлж байгаа юм байна. 

Mac Pro компьютер