“Apple” компани анхныхт тооцогдох хамгийн том дэлгүүрээ 11 дүгээр сарын 10-нд Тайландын нийслэл Бангкок хотын “Iconsiam” худалдааны төвд нээхээр болжээ. Энэ тухай тус компанийн Тайланд дахь салбар мэдээлсэн байна. 

Чаупхрая голын эрэгт байрлах уг дэлгүүр нь “технологийн тухай илүү ихийг мэдэхийг хүссэн олон хүний хувьд урам зориг хүсэл тэмүүллийг нь бадраах эх сурвалж болно” гэж “Apple” компанийнхан ярьж байна. “Apple”-ийн бүтээгдэхүүнээс гадна, уг худалдааны цэгт тус компанийн төхөөрөмжүүдийн талаар мэргэжилтнүүдээс үнэ төлбөргүй зөвлөгөө, засвар үйлчилгээ авах боломжтой “Genius Bar” гэдэг тусгай хэсэг байрлах аж.

“Apple”-ийн шинэ ухаалаг утас болох “iPhone XR”-ын урьдчилсан захиалгыг аравдугаар сарын 19-нд дэлхий даяар эхлүүлсэн бөгөөд худалдаанд 26-наас гарч эхлэх аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС