Энэ сард Apple компани шинэ загварын нэг бус дөрвөн ч iPhone гар утас танилцуулахаар зэхсэн нь хэрэглэгчдийн дунд хүлээлт үүсгээд байна. 

Эдгээр шинэ загварын хоёр нь 6.1, нэг нь 5.4 инчийн дэлгэцтэй, сүүлийнх нь арай том буюу 6.7 инчийн дэлгэцтэй байх юм. 6.1 инчийн дэлгэцтэй хоёр нь түрүүлж худалдаанд гарна гэж төлөвлөжээ.

АНУ болон Зүүн Азийн зарим орон тухайлбал Өмнөд Солонгос, Япон зэрэг орны зах зээлд зориулсан 5G өндөр хурдны сүлжээнд ажиллах боломжтой Pro, Pro Max загварууд гарна. Шинэ загварын iPhone 12, 12 Plus, 12 Pro, 12 Pro Max зэрэг загварууд нь iOS14 үйлдлийн системтэй, гадна дизайнаараа iPhone 4 загвартай төстэй байх юм.

Үнийн хувьд өмнөх iPhone 11, iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max зэрэгтэй адил энгийн загвар нь 699 ам.доллар, илүү санах ой, багтаамжтай Pro, Pro Max загварууд нь 999-1099 ам.долларын үнэтэй байна.