Apple-ын CEO өнгөрсөн ням гарагт Стэнфорд их сургуулийн төгсөгчдөд хандан Цахиурын хөндийн технологийн томоохон компаниуд болох Facebook, Google-ийг тойрсон зөрчлөөс суралцахыг сануулсан байна. 

“Технологийн салбар гайхалтай нээлт, шинэ санаагаар тэргүүлдэг байсан бол одоо тийм биш болжээ. Ямар ч хариуцлага үүрэхгүйгээр цол гуншин хүртэж болно гэж итгэдэг болсон байна. Бид өдөр бүр л ийм зүйлтэй нүүр тулдаг. Мэдээлэл алдагдах, хувийн нууцад халдах, сохорсон нүд бүр үзэн ядалт руу эргэх бүрт л харагддаг. Худал мэдээ тархи угааж, дусал цусаар хуурамч гайхамшгийг сольж байна” хэмээжээ. 

Түүний хэлсэн үгийг сэдвээр нь задлан хүргэе. 

#1. Бүтээн байгуулалт хий. 

Стэнфордод зочлохдоо Кук төгсөгчдийг бүтээн байгуулагч байхыг уриалсан юм. Замхран одсон ч ард нь хоцрох, урт хугацаанд томоохон өөрчлөлт хийсээр байх зүйл бүтээ. 

“Бүтээгчид насаараа хийсэн бүтээл өөрөөс нь ч, бусдаас ч илүү том болно гэдэгт итгэдэг. Нөлөөлөл нь хэдэн үе зогсолтгүй эргэлдэхийн төлөө тэд оюун санаагаа төвлөрүүлдэг. Энэ бол ерөөсөө ч гэнэтийн явдал биш. Иймээс л чухал юм шүү дээ.”

#2. “Багш биднийг бэлддэг болохоос бэлэн болгодоггүй.”

Бэлдэнэ гэдэг бэлэн байхтай адилгүй гэдгийг Тим Apple-ийг хамтран үүсгэн байгуулсан гүйцэтгэх захирал агсан Стив Жобсыг таалал төгсөхөд л ухаарчээ. 

“Түүнийг бүр мөсөн явахад л би бэлтгэл, бэлэн байдал хоёрын үнэн ялгааг сурсан юм. Бүх юм эргээд жигдрэхэд би байж болох хамгийн сайн хувилбараараа байх ёстойгоо л мэдэж байсан.”

#3. “Хүний амьдралаар амьдарч цагаа үрэх хэрэггүй.”

“Цаг хугацаа хязгаартай учир өөр нэгний амьдралаар амьдарч үрч болохгүй” гэж Жобс 14 жилийн хэлж байжээ. 

“Юм бүхэнд урьтдаг хүнийг дуурайж, таарахгүй хэлбэр дүрс рүү шилжих гэж бүү хүчлээрэй. Оюун санааны асар их зориулалт гаргах хэрэг гарна. Улмаар үүгээрээ бүтээж, барьж босгох хэрэгтэй болно. Бодол санаа бүрээ дахин шинэчлэх гэж үнэтэй цагаа үрнэ. Бас хэнийг ч ийм арга замаар хуурч чадахгүй.”

#4. “Цол гуншин хүсэж байвал хариуцлага үүрч сур.”

Кукийн Стэнфордын төгсөгчдөд хандан хэлсэн үгийнх нь гол санаа нь хариуцлага хүлээх талаар байлаа. 

Кук технологийн аль нэг компанийн нэр дурдаагүй ч мэдээлэл алдагдах, хувийн нууцад халдах, худал мэдээлэл, үзэн ядалт, “дусал цусыг худал гайхамшгаар солих” зэрэг нь Facebook, Google, Youtube, Theranos гэх мэт компанийн талаар байсан гэж хүмүүс дүгнэжээ. 

“Төгсөгчид та бүхэн энэ алдаанаас суралцах хэрэгтэй. Цол гуншин хүртмээр байвал эхлээд хариуцлагаа хүлээж сурах хэрэгтэй юм шүү.”

#5. “Хийж байгаа зүйлдээ дурлавал, амьдралдаа нэг ч өдөр ажиллахгүй” гэдэг үгэнд бүү итгэ.

Тулейний их сургуулийн төгсөлтийн баяраар хэлсэн үгэндээ Кук Apple-д ажилласан он жилүүд энэ үг худал гэдгийг заасан тухай ярьсан юм. 

“Apple-д байхдаа би энэ үгийг ор үндэсгүй болохыг ойлгосон. Үнэндээ бол хамгийн дээд хүчин чадлаасаа ч илүү ажиллах хэрэг гарна. Зөвхөн багаж хэрэгсэл тань л хүнд санагдахгүй.” 

#6. Илүү дээр юм хийхэд золиос заавал гарна.

“Юу ч хийсэн бай, хэтэрхий болгоомжлох алдаа гаргаж болохгүй. Байрнаасаа ховхрохгүй байлаа гээд газар хөдлөхгүй гэсэн үг биш. Байр байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тиймээс илүү дээр зүйл хийх бол бүү ай.” 

#7. Аливааг өөр өнцгөөс харахад бэлэн бай. 

Тулейнийн төгсөгчдийг Кук нүдээ нээж, аливааг шинэ талаас нь харж, чих зөөлөнтэй байхыг анхааруулсан юм. 

“Шүүлтийн бөмбөлөг” үүсгэсэн хэмээн шүүмжлэл хүртсэн Facebook-ийг жишээ татав уу гэмээр хэдийнэ мэддэг, итгэдэг, дуртай болсон зүйлсийг өөр рүү тань татдаг алгоритмын эсрэг түлхэхийг уриалсан ажээ. 

“Ийм байх ёсгүй ч 2019 онд нүдээ нээж, аливааг шинээр харвал хувьсал авчирч ч мэднэ. Соноод өнгөрөх биш чагнах. Ганцаараа биш хамтдаа урагшилж сур.” 

#8. “Сайхан дэлхийг цогцлоох үүрэгтээ урамш.”

Том асуудал шийдэх хэзээд амаргүй гэвч Кук төгсөгчдөд энэхүү саад тотгорыг эерэгээр харахыг зөвлөлөө. 

“Дэлхийн дулаарал, дүрвэгсэд, эрүүгийн эрх зүйн шинэчлэл, эдийн засгийн боломж гээд сайхан маргаашийг цогцлооход шийдэх ёстой асуудал бүрээс урам ав. Залуучууд үеэс үед л түүхийн замналыг өөрчилж чадсан. Одоо ахин нэг удаа өөрчлөх цаг болжээ.”