Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдод “шийдэмгий дэмжлэг үзүүлж”, венесуэлчүүдэд тусламж үзүүлэхийн тулд АНУ “боломжтой бүхнийг” ашиглахаар төлөвлөж байна. Энэ тухай Венесуэлийн асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Эллиот Абрамс пүрэв гарагт болсон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ хуралдааны үеэр мэдэгджээ. Уг хурлаар Венесуэлийн байдлыг хэлэлцсэн байна.

АНУ-ын тусгай төлөөлөгч НҮБ-ын АЗ-ийн хуралдааны үеэр тус улсын санал болгосон тогтоолын төслийн санал хураалтын дүнг дүгнэн хэлэхдээ, “дэлхийн ардчилал, тэр дундаа Латин Америкийн ардчилал сөрөг хүчний удирдагч Хуан Гуйдотой эвлэлдэн нэгдэнэ” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Венесуэлийн байдлын талаарх АНУ-ын санал болгосон тогтоолын төслийг НҮБ-ын АЗ-ийн гишүүдээс ес нь дэмжсэн бол гурав нь эсэргүүцэж, гурван орон түдгэлзсэн байна.

“АНУ-ын Засгийн газар цаашид Гуайдогийн Загсийн газрыг тууштай дэмжиж, Венесуэлд чөлөөт, шударга сонгуулиуд явуулахыг хүсэж байна” гэж тэрбээр нэмж хэлээд венесуэлчүүдэд тусламж үзүүлэхийн тулд АНУ “боломжтой бүхнийг хийнэ” гэж амлажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS