Венесуэлийн иргэдэд визийн хориг арга хэмжээ авах шинэ шийдвэр гаргасан тухай тус улсын Төрийн Департамент баасан гарагт мэдээлэв.

“Бид 49 хүний визийг цуцаллаа. Мадуро болон бусад авилгачдад, мөн хүний эрхийг зөрчиж байгаа хүмүүст АНУ арга хэмжээ авсаар байх болно” гэж тус улсын гадаад бодлогын байгууллагын мэдээлэлд цохон тэмдэглэжээ. 

“Мадуро болон түүний авлигач хамтран зүтгэгчдэд үзүүлж буй эдийн засгийн шахалтаа чангатгаж, ойрын хүрээнийхэнд нь виз олгохдоо хязгаарлалт тогтоохыг  бид бүх оронд уриалж байна” гэж хэвлэлийн мэдээлэлд дурдсан байна.

АНУ Венесуэлийн зургаан иргэнийг хар жагсаалтад нэмж оруулж, хэдэн арван иргэнд визийн хязгаарлалт тогтоосон гэж Венесуэлийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Эллиотт Абрамс урьд нь Төрийн Департаментад зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлжээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг