ТАШКЕНТ. /RIA Novosti/. АНУ Венесуэлд цэргийн хүчээр халдан орох төлөвлөгөөний эсрэг ОХУ улс орнуудын бүлэг байгуулна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ.


“Ийм бүлгийг НҮБ-ын дэргэд байгуулна, мөн тус байгууллагын томоохон дэмжлэгийг авна гэдэгт найдаж байна, учир нь энэ бол маш энгийн зүйл бөгөөд олон улсын хууль, эрх зүйн үндсэн хэм хэмжээ, зарчмуудыг хамгаалах талаар НҮБ-ын Дүрэмд бичээстэй байдаг тиймээс энэ сэдвийг ямар нэг байдлаар гажуудуулах хэцүү” гэж Лавров цохон тэмдэглэсэн байна.


Латин Америкийн тус улсын хямралын талаар баримталж буй Москва болон Вашингтоны байр суурь хоорондоо нийцэхгүй байгаа боловч ОХУ яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэдгийг Лавров онцлон дурджээ.



Эх сурвалж: Монцамэ агентлаг