СИНГАПУР. /TASS/. Хятад улс АНУ-тай худалдааны дайн өрнүүлэхэд бэлэн байгаа хэдий ч яриа хэлэлцээ хийх боломжийг мөн нээлттэй орхиж байна хэмээн Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Батлан хамгаалахын сайд мэдэгджээ. 


“АНУ яриа хэлэлцээ хийхийг хүсэж байвал бид боломжийг нээлттэй үлдээж байна. Хэрэв тэд дайныг хүсвэл бид бэлэн байна” хэмээн Вэй Фэнхэ хэлсэн байна.


“АНУ харилцан ашигтай, сөргөлдөөнгүй байх зарчмын үндсэн дээр хамтран ажиллана гэж Хятадын эрх баригчид найдаж байна” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.


 

АНУ өнгөрсөн 5 дугаар сарын 10-наас Хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг 10-аас 25 хувьд хүргэж нэмэгдүүлсэн юм. Түүнчлэн Хятадын 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг нэмэгдүүлэх үйл явцыг эхлүүлэхийг Ерөнхийлөгч Дональд Трамп үүрэг болгожээ. Худалдааны асуудлаарх зөвлөлдөх уулзалтын үеэр хүрсэн тохиролцооноосоо буцсан учир ийм шийдвэр гаргасан хэмээн АНУ мэдэгджээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг