АНУ-тай аюулгүй байдлын асуудлаар байгуулсан гэрээгээ цуцлах болон гадны бие бүрэлдэхүүнийг даруй гаргахыг тусгасан хуулийн төслийг Иракийн Төлөөлөгчдийн зөвлөл авч хэлэлцэнэ хэмээн Иракийн Парламентын Дэд дарга Хасан аль-Каабимэдэгджээ.

“АНУ-ын оролцоог зогсоох яаралтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд түрэмгийлэх, бусад улс орныг ажиглах зорилгоор Иракийг түшиц газар болгон ашиглуулахгүй байх хэрэгтэй. АНУ-тай байгуулсан аюулгүй байдлын тухай гэрээний үйлчлэлийг зогсоох, гадаадын цэргийн зааварлагчдыг гаргахыг заасан хуулийн төслийг батлах асуудлыг Төлөөлөгчдийн зөвлөл хэлэлцэнэ” хэмээн тэрбээр хэлжээ.

Иран хийгээд Ойрхи дорнодыг ажиглан хянахын тулд АНУ Иракт цэргээ байлгасаар байх бодолтой байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь мэдэгдсэн байна. 


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/ТАСС/