Цар тахал АНУ-д өргөнөөр тархаж буй энэ цаг үед National Geography-ийн зүгээс тус улсад коронавирусээр өвчилсөн анхны амьтан болсон гэрийн тэжээвэр үхсэн талаар мэдээллээ. Тус нохой вирусийн эсрэг хийсэн нэг сарын тэмцлийнхээ дараа буюу энэ сарын эхэнд үхжээ. 

Бадди гэх 7 настай герман хоньч нохой өнгөрөгч дөрөвдүгээр сард амьсгалахад нь хүндрэл үүсчээ. Тэрээр өмнө нь төдийлөн өвдөөд байдаггүй байсан тул түүний эзэн Робэрт Махүни коронавирустэй холбоотой байж болох юм гэж сэжиглэсэн байна. Учир нь тэрээр өөрөө сарын өмнө Нью Йорк хотноо шинжилгээнд орохдоо эерэг хариу авч байжээ. Гэвч цар тахалтай холбоотой журмын дагуу түүний нохойг шинжлэх мал эмчийг олоход сарын хугацаа зарцуулсан байна. Харин шинжилгээний хариу гарахад үнэхээр л коронавирус мөн байв. 

Шинжилгээ өгөхөд цаг алдсан тул нохойн бие муудсаар, жин хаяж, сулбайжээ. Тус нохойг коронавирустэй гэж бодоогүй малын эмч нар түүнд антибиотик, зүрхний эм, стэройд зэргийг өгснөөр цөс, элэг нь томорч, зүрхний цохилт шуугитнасан байдалтай болжээ.Мөн Робэрт нохойгоо үхэх хүртэл мэдээгүй нэг зүйл бол нохой нь лимфома буюу дархлааны эсүүд вирустэй тэмцсэнээр лимфоцист гэх зүйлийг бий болгосноор үүсдэг хавдартай байжээ.

Нохойд илэрсэн коронавирусийн талаар олон нийтэд өнгөрөгч 6 дугаар сард мэдээлсэн ба Хөдөө аж ахуйн хэлтсээс нохойг бүрэн эдгэрнэ гэж байжээ. National Geography -ийн мэдээлж байгаагаар нохойн нөхцөл байдал улам муудсаар байсан тул 7 дугаар сарын 11-нд унтуулах шийдвэр гаргасан гэнэ. 

Нохойн өвчлөл коронавирус амьтдад хэрхэн нөлөөлдөг талаар асуулт дэвшүүлэхэд хүргэсэн юм. Одоогийн байдлаар тус улсын хувьд коронавирус амьтанд илэрсэн 25 тохиолдол бүртгэгдсэн хэдий ч энэ тохиолдлын талаар хангалттай мэдээлэл байхгүй байна. 


Эх сурвалж: Forbes