АНУ-ын Засгийн газрын эрхмүүд Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс нь салгах их үйлд БНХАУ оролцоогоо нэмж байгааг хэллээ. Гэвч тэд үүнээс илүүг хүсч байна. Америкийн Эрдэнэсийн сангийн орлогч сайд Сигал Манделькер болон Туслах нарийн бичгийн дарга Сьюзан Торнтон конгрессын хурлын мэдээгээр хэлэв. 

Хатагтай Манделькер дэлхийн нийтээр цөмийн зэвсгийн эсрэг хүчээ нэгтгэж байгааг хэлээд Хятадын пүрэв гарагт гаргасан шийдвэрийг сайшаажээ. Тодруулбал, Хятадын газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Хойд Солонгосын хөрөнгө нийлүүлсэн бүх компани, үйлдвэр, фирмүүдийг 120 хоногийн дотор хаах шийдвэр билээ. Энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс есдүгээр сарын 11-нд гаргасан хоригийн тогтоолд багтсан заалт юм. 

Америк улс Хятадын үйлдлийг анхааралтай ажиглаж байгааг хатагтай Манделькер цохон тэмдэглэсэн. Хятадын хориг арга хэмжээг хангалтгүй гэж үзвэл Хойд Солонгостой хамтарч ажилладаг компаниудын эсрэг нэг талыг баримталсан хориг тавихаа ойлгуулсан. 

Харин Торнтон Солонгосын хойгийн эсрэг Хятадаас баримтлах бодлого чангарч байгааг дурдаж, “Цаашид илүү үр дүнтэй шийдвэр гаргахыг ятгах болно” гэжээ.