АНУ-ын Сангийн яамны нарийн бичгийн дарга Стивен Мнучин БНАСАУ-тай бизнес хийдэг аль ч оронтой Засгийн газар худалдаа хийхээ болиход бэлэн байгааг мэдэгдлээ. Мнучин энэ талаар лхагва гарагт FOX News-д ярилцлага өгөхдөө ийнхүү хэлсэн байна. 

Тэрбээр "НҮБ-аас Хойд Солонгост хориг тавьсан явдалд АНУ баяртай байгаа. Гэсэн ч энэ хангалттай биш" хэмээв. Худалдааны түншээс аль ч улс орныг "өршөөхгүй", тэр ч бүү хэл, Америкийн импортын гол түнш болох Хятадыг ч хүртэл. 

Ерөнхийлөгч Дональд Трамп Ардчилсан Солонгосыг цөмийн пуужингийн зургаа дахь туршилтаа хийсэнтэй холбоотойгоор ийм шийдвэр гаргажээ. Трампын Засгийн газар Хойд Солонгост эдийн засгийн аргаар шахалт үзүүлэх бодлого баримтлах аж. Ингэснээр цөмийн хөтөлбөрөө зогсооно хэмээн найдаж байгаа гэж ажиглагчид таамаглалаа.