Ираны “Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпус”-тай холбоотойгоор АНУ Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авлаа. Хориг арга хэмжээнд Ираны 6 иргэн болон 3 компани багтжээ.

"Хориг арга хэмжээнүүд нь хор хөнөөлтэй үйл ажиллагааг санхүүжүүлэн, Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпуст хэдэн сая ам.доллар олгосон хүмүүсийн эсрэг чиглэгдсэн" гэж АНУ-ын сангийн сайд Стивен Мучин мэдэгдсэн байна.

Түүнчлэн Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпуст америк доллар авахад нь дэмжлэг үзүүлсэн хэмээн Ираны Төв банкийг буруутгажээ. Мөн хориг арга хэмжээнд багтсан хувь хүн болон компаниудтай бизнес эрхлэхийг Америкийн хувь хүн болон байгууллагуудад хориглосон аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг