АНУ-Иракийн цэргийн байгууламжуудыг онилон удаа дараа халдлага үйлдсэн Ираны дэмжлэгтэй “Катаиб Хезболла” бүлэглэлтэй холбоотой Ирак, Сирийн цэргийн баазуудад агаарын цохилт өглөө гэж Пентагон мэдээлжээ.


Агаарын цохилтыг ням гарагийн өглөө 11 цагийн үед өгсөн гэж уг мэдээлэлд ойр эх сурвалж “CNN” сувагт мэдээлсэн байна. “Катаиб Хезболла” бүлэглэлийн босогчдын үйлдсэн цуврал халдлагын улмаас Америкийн олон алба хаагч шархадсан аж. 


АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, “Катаиб Хезболла” бүлэглэлийн хүчин чадлыг сулруулах чухал цохилтыг өгсөн ажээ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зөвшөөрлөөр уг ажиллагааг явуулжээ. Америкийн агаарын цохилтын улмаас 19 хүн амиа алдсан гэж Техраны дэмжлэгтэй “Хашд аль-Шааби” бүлэглэл мэдээлсэн байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг