Дэлхий дахинд нүүрлээд буй COVID-19 халдвараас сэргийлэх чиглэлээр АНУ-ын Засгийн газраас эмнэлгийн анхан шатны тусламжийг сайжруулах, COVID-19 халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулахад зориулж Монгол Улсын Засгийн газарт 1,2 сая доллар буюу 3.3 тэрбум төгрөг хандивлаж байгаагаа мэдэгдлээ.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Майкл Клечески "Хандивыг олон улсын хөгжлийн агентлагаараа дамжуулан энэхүү тусламжийг өвчтөнд чанартай эмчилгээ үзүүлэх зорилготой" хэмээн хэлсэн юм.

Мөн тэрбээр "COVID-19 халдвар хүн бүрийн санааг зовоож байна. АНУ зөвхөн дотоодоо төдийгүй дэлхий дахинд COVID-19 халдварыг хазаарлан барихын тулд ажиллаж байгаа" гэлээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

Хэдийгээр АНУ өөрсдийн байдал амаргүй байгаа ч Монголын ард түмэнд тусламжийн гараа сунгаж буйд АНУ-ын Засгийн газарт дахин чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний ДЭМБ-аар дамжуулж байгаа тусламжийг бид иргэдээ энэ өвчний халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үзүүлэхэд зарцуулах болно