АНУ-ын Төрийн Департментаас цагаачлах эрх олгох зорилгоор Ногоон Карт сугалааг жил бүр явуулж, 50,000 хүнд гэр бүлийн хамт АНУ-д ажиллаж амьдрах эрхийг олгодог.

Энэ жилийн хувьд цар тахлын улмаас АНУ-ын Төрийн Департамент 2021 оны Олон Үндэстний Цагаачлалын Визний сугалаанд оролцогчдын статус шалгах хугацааг ирэх сарын 6-ны өдөр болгон хойшлуулсан талаар АНУ-ын ЭСЯ мэдээлжээ.

Сонирхуулахад "Ногоон Карт" сугалаа анх 1995 оноос явагдаж эхэлжээ. Жил бүр оролцогч орнуудын дунд үнэлгээ хийдэг аж. Ингэхдээ АНУ-д ирж буй цагаачдын тоо жилд 50 000-аас дээш гарч буй орнуудыг сугалаанд оролцох жагсаалтаас хасдаг байна.