ВАШИНГТОН. /TASS/. Үндэсний аюулгүй байдалд аюул учирч болзошгүйтэй холбогдуулан АНУ-ын Худалдааны яам 12 улсын 22 хуулийн этгээдийг хар жагсаалтад оруулжээ. Энэ тухай Аж үйлдвэр, аюулгүй байдлын товчооны мэдэгдэлд дурдсан байна.


“Эдгээр 22 хуулийн этгээд АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын ашиг сонирхолд нийцэхгүй байгааг эрх баригчид тогтоосон” хэмээн баримт бичигт дурджээ.  


Бахрейн, Франц, Иран, Иордан, Ливан, Оман, Пакистан, Саудын Араб, Сенегал, Сири, Турк, АНЭУ болон Их Британийн хуулийн этгээдүүдийн эсрэг эдгээр хязгаарлалтын арга хэмжээг авчээ. Үүнээс гадна өмнө нь хар жагсаалтад орсон Пакистан, Сингапур, АНЭУ-ын гурван байгууллагыг жагсаалтаас хассан байна.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг