Өнгөрсөн онд АНУ-ын худалдааны алдагдал 621 тэрбум ам.доллар давсан нь 2008 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Энэ тухай АНУ-ын Худалдааны яамнаас лхагва гарагт гаргасан тайланд мэдээлэв.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, худалдааны алдагдал өсөх нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг аж. Сараар авч үзвэл, өнгөрсөн 12 дугаар сардАНУ-ын импортын хэмжээ 2.1 хувиар өсөж, экспорт 1.9 хувиар буурсан байна. Түүнчлэн БНХАУ, Мексик, Европын Холбооны орнуудтай хийсэн худалдааны алдагдал хамгийн их нэмэгджээ.

БНХАУ-тай худалдааны хэлэлцээ байгуулахад ойртож байгаа тухай АНУ-ын засаг захиргаанаас мэдээлж байгаа боловч Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн хэлснээр, худалдааны хэлэлцээ төгс бус байх аваас Ерөнхийлөгч Дональд Трамп хэлэлцээ байгуулахаас татгалзаж магадгүй ажээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, VOA