БЭЭЖИН. /Xinhua/. "АНУ-ын хориг арга хэмжээ “Huawei” компанийн эрэлт ихтэй, өндөр үнэтэй бүтээгдэхүүнүүдэд, ялангуяа “5G” технологийн бүтээгдэхүүнд огтхон ч нөлөө үзүүлэхгүй" гэж "Huawei" компанийн үүсгэн байгуулагч, тэргүүн Рэн Жэнфэй мягмар гарагт мэдэгджээ.


АНУ-ын Худалдааны яамны Аж үйлдвэр, аюулгүй байдлын товчоо “Huawei” болон тус компанитай холбоотой хуулийн этгээдүүдийг хар жагсаалтдаа оруулах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан юм. Ингэснээр тус компанид АНУ-н технологиудыг худалдах, шилжүүлэх үйл ажиллагааг зогсооно хэмээн мэдэгдсэн юм. 


“Одоогийн байдлаар уг хориг манай компанийн эрэлт багатай, хямд үнэтэй бүтээгдэхүүнүүдэд л нөлөө үзүүлнэ” гэж Рэн Жэнфэй хэлжээ. Мөн тэрбээр, “Huawei” компани тэргүүлэх байр сууринд хүрснээсээ болж хязгаарлагдах ёсгүй гэж мэдэгджээ. 


"Бидний хийж буй ажил хүн төрөлхтөнд ашиг тустай" хэмээн “Huawei” компанийн ерөнхийлөгч хэлээд, манай компанийн “5G” сүлжээний тоног төхөөрөмж дэлхийн харилцаа холбооны бүтээн байгуулалтын зардлыг үлэмж хэмжээгээр бууруулах болно хэмээн нэмж хэлсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг