Туркийн нийслэл Анкара хот дахь АНУ-ын ЭСЯ-руу үл таних этгээдүүд гал нээсэн тухай телевизийн “Haberturk” суваг мэдээлэв.

Энэ хэрэг орон нутгийн цагаар 5:00 цагт болжээ. Тус ЭСЯ-руу Ататюркийн цэцэрлэгт гудамжаар өнгөрч явсан цагаан өнгийн суудлын автомашинаас дөрөв, таван удаа гал нээжээ. Сум дипломат төлөөлөгчийн газрын харуул хамгаалалтын байр руу нэвтэрсэн байна.

Хэргийн газар цагдаа нар ирсэн бөгөөд энэ хэргийн улмаас хүн бэртэж гэмтээгүй байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг