АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний гэргий Меланья коронавирусийн халдвар авчээ. 

Тэрбээр “Тэргүүн хатагтай бид хоёр Covid-19 өвчин туссан нь батлагдлаа. Биднийг тусгаарлах, эмчлэх ажил даруй эхэлнэ! Бид үүнийг хамтдаа давж гарах болно!” хэмээн “Twitter” хуудсандаа баталгаажуулан бичжээ. Трамп цэргүүд, хууль сахиулагчидтэй уулзах үеэр халдвар авсан байж болзошгүй гэнэ. Мөн  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зөвлөх Хоуп Хиксээс коронавирус илрээд байгаа билээ.

Цагаан ордон ерөнхийлөгчийг өвдсөнтэй холбогдуулсан ажлын хуваарийг нь өөрчилж, түүний оролцох байсан бүх нийтийн арга хэмжээг цуцалсан талаар мэдэгдэв.