Загварын алдарт Vogue сэтгүүлийн нүүрэнд АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис гарчээ.

Тэрбээр хоёр зураг авалтад орсон байна. Ярилцлагадаа эмэгтэйчүүдийн итгэл үнэмшил, хүсэл мөрөөдөл, үндэстнүүдийн соёлын ялгаа, эмэгтэйчүүдийн эрхийн талаар ярьжээ.

"Time” сэтгүүлээс жил бүр шалгаруулдаг "оны хүн"-ээр түүнийг мөн нэрлэсэн билээ.

Өдгөө 57 настай Камала Харрис Ямайка аав, Энэтхэг ээж буюу цагаач гэр бүлийн охин юм. Тэрбээр Жо Байдентай хамтран өнгөт арьстан хүмүүсийн эрхийг хамгаална гэсэн нь өнгөт арьстан болон эмэгтэйчүүдийн анхаарлыг татжээ.