АНУ-ын визийг авснаар тус улсад саадгүй нэвтрэх баталгаа биш бөгөөд тус улсын хилээр нэвтрүүлэх эсэхийг АНУ-ын Гааль, хилийн алба (Customs and Border Protection), түүний ажилтан шийдвэрлэдэг. 

АНУ-ын цагаачлалын хуулийг зөрчсөн тухайлбал, өмнө нь АНУ-д зорчихдоо ажлын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, визийн хугацаа хэтрүүлсэн, мөн хил, гаалийн байцаагчийн асуултанд тодорхой хариу өгч чадаагүй буюу үнэн зөв хариулаагүйн улмаас АНУ-ын хил дээрээс буцаадаг.

Иймд АНУ-д зорчих зорилгоо баталгаажуулах, нотолгоотой хариу өгөх үүднээс тус улсын виз мэдүүлэхдээ бүрдүүлсэн материалаа хилээр нэвтрэхдээ биедээ авч явж байхыг Гадаад харилцааны яамнаас зөвлөж байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР