АНУ-ын баруун нутагт цас орж, хүйтэрсний улмаас 5 хүн амиа алджээ. Иллинойсмуж улсын Чикаго хотын ойролцоо нэгэн хүн цас цэвэрлэгчид дайруулан амь насаа алдсан байна. Түүнчлэн Висконсин, Индиана, Мичиган зэрэг муж улсуудаас өөр 4 хүн хүйтний улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ.
АНУ-ын Үндэсний цаг уурын албаны мэдээлснээр, өнгөрсөн лхагва гарагт Миннесота муж улсын Миннеаполис хотод агаарын температур -33 хэм байсан бөгөөд салхитай үед -47,2 хэмд хүрч байсан аж. Түүнчлэн Чикаго хотод- 30,6 салхитай үед -45,6 хэм байсан бол Милуоки хотод -28,9 салхитай үед -43,9 хэмд хүрсэн байна.
Шаардлагагүй тохиолдолд 10-15 минутаас илүү хугацаанд гадагш гарахгүй байхыг Иллинойс мужийн амбан захирагч Жей РобертПритцкер оршин суугчдад зөвлөсөн байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
/Associated Press/