ВАШИНГТОН. /VOA/. WikiLeaks” цахим хуудсыг үндэслэгч, АНУ-ын нууцын зэрэглэлтэй мэдээллүүдийг олон нийтэд дэлгэсэн хэрэгт холбогдсон Жулиан Ассанжийг шилжүүлэх авах хүсэлтийг АНУ-ын Хууль зүйн яам Их Британийн талд албан ёсоор гаргажээ.

Хууль зүйн яамны төлөөлөгчийн мягмар гарагт мэдээлснээр, Ж.Ассанжийг шилжүүлэн авах албан ёсны хүсэлтийг Их Британийн эрх баригчдад өнгөрсөн пүрэв гарагт хүргүүлсэн бөгөөд уг хүсэлтийг хүлээн авах эцсийн хугацаа зургадугаар сарын 11-нд дуусах байсан аж. 

Нэгдсэн Вант Улсын хууль тогтоомжийн дагуу Ж.Ассанжийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд баривчилснаас хойш түүнийг шилжүүлэн авах албан ёсны хүсэлтийг 60 хоногийн дотор хүлээн авах боломжтой байдаг юм. 

Австралийн иргэн, программист мэргэжилтэй Ж.Ассанжийг АНУ-ын Зэвсэгт хүчний мэргэжилтэн асан Челси Мэннингтэй хамтран 2010 оны гуравдугаар сард АНУ-ын Засгийн газрын ажилтнуудын компьютерийн сүлжээнд нэвтэрч, нууцын зэрэглэлтэй мэдээллийг хууль бусаар авч, олон нийтэд дэлгэсэн хэрэгт буруутгаж байгаа ажээ. 

Өдгөө 47 настай Ж.Ассанж шинээр тулгасан ял тутамд 10 хүртэлх жилийн ял сонсох төлөвтэй байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг