ОХУ хэдэн өдрийн өмнө АНУ-аас кибер халдлага үйлдсэн 3 сая тохиолдлыг бүртгэн авсан хэмээн ОХУ-аас АНУ-д суугаа элчин сайд Анатолий Антонов мэдэгджээ.

“Үүний талаар хэн ч мэдэхгүй хэдий ч бодит байдал юм. ОХУ-ын дотоод хэрэгт АНУ хөндлөнгөөс оролцож байгааг би ярих хэрэгтэй юу?” хэмээн тэрбээр хэлсэн байна. Түүнчлэн энэ асуудлаар Америкийн төлөөлөгчидтэй ярилцах бодолтой байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна.

АНУ-аас кибер хадлага үйлдсэн маш их тохиолдол бүртгэгдсэн тухай Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, РИА Новости