Хөлбөмбөгийн ДАШТ-ий халуухан өдрүүдийг крипто бизнес эрхлэгчид зүгээр хараад суусангүй. Тэд цоо шинэ бизнес эхлүүлээд байна. Энэ бол  блокчэйн дээр үндэслэсэн Cryptocup буюу дэлхийн крипто цом юм.

Хөлбөмбөг сонирхогчид Cryptocup таамгаа дэвшүүлж бооцоо тавих боломжтой гэнэ. Энэ төслийг хөгжүүлэгчдийн баг тоглоомд оролцогчдыг урамшуулах зорилгоор Ethereum блокчэйн дээр үндэслэсэн платформ гаргасан байна. Оролцогчид ДАШТ-2018-ийн төгсгөлийн шатанд хүрэх багаа төлөөлүүлсэн өөрсдийн ERC 721 жетоныг бий болгох замаар оролцох боломжийг олгож байгаа аж.

Оролцогчид тус бүр өөрсдийн жетоныхоо үнийг тогтоож бүр өөр хоорондоо ч наймаалцах боломжтой гэнэ.