Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:  

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 

Гуравдугаар сарын 25-ны 20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:  

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна. Хүйтэрч Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 4-9 градус хүйтэн байна.  

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар өдөртөө 11-16 градус, бусад нутгаар өдөртөө 4-9 градус хүйтэн байна.  

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтэрч 0-5 градус хүйтэн, бусад нутгаар өдөртөө хүйтэрч 3-8 градус дулаан байна.  

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө 0-2 градус дулаан байна.  

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, зарим газраар секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Хүйтэрч Дундговийн нутгаар өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар өдөртөө 0-5 градус дулаан байна.  

УЛААНБААТАР ХОТ: Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 6-8 градус хүйтэн байна.