Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.


2020 оны 11 дүгээр сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө  баруун аймгуудын нутгийн зарим газраар  төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүлшиж, цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 1-3 градус хүйтэн байна.


2020 оны 11 дүгээр сарын 20-24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 

Салхи 20-нд говь, тал, хээрийн нутгаар, 21, 22-нд тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.