20 настай Сахар Табар, Техранаас гаралтай бүсгүй түрүү жил Анжелина Жолитай төстэй болохын тулд 50 гоо сайхны мэс засал хийлгэсэн хэмээн сүр дуулиан үүсгэж байсан бөгөөд үнэндээ тэр фотошоп-д сайн гэдгээ хүлээн хүмүүсийг шокнд оруулсан юм. Түүний сүүлийн үеийн зурганд тэрээр өөрийн чадвараа ашиглан гараа аюултай нарийхан, нүдээ томруулан, цагаан өнгийн линз зүүж өөрийн таних тэмдэг болсон хэт өргөсөн хамар, томсгосон уруултай дүр төрхөө дагагч нартайгаа хуваалцжээ.

Зарим нь түүнд алга ташин баяр хүргэсэн бол зарим нэг нь түүнийг “шулам” шиг гэжээ. Тэрээр фенүүддээ зориулан тус зургийн будалтыг хийх явцыг хуваалцсан байна.

Охин өнгөрсөн сард өөрийн дүр төрхийг олонд илчилсэн  бөгөөд хамрын мэс засал хийлгэн, уруулдаа филлер шахуулсан гэнэ. Түүнийг Анжелина Жолигаас гадна хүүхэлдэйн киноны “Corpse Bride” гэдэг ч тэрээр хэнтэй ч адилхан болохыг хичээдэггүй ч тэдэнтэй төстэй зүйл байгааг үгүйсгээгүй байна. Өөрийгөө фотошоп, make-up ашиглан өөрөөр харуулах нь нэг төрлийн урлаг хэмээсэн бөгөөд түүнийг инстаграм дээр 75,000 хүн дагадаг ажээ.

 
 
 

 از‌ دور داد میزنن وای ناب اومد...????????????????????????

 

A post shared by  Sahar????Tabar (@sahartabar_offcial) on