Жүжигчин Анжелина Жоли гурван удаа гэрлэж байсан ба түүний сүүлийн нөхөр Брэд Питтэй тэрээр албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй байна.Жоли Питтээс салаад сэтгэл санаагаар унаж, саяхнаас гайгүй болоод байгаа хэдий ч дөрөв дэх удаагаа гэрлэхээр зэхэж байна.

Түүний гэрлэх гэж буй залуугаар Британийн саятан сонгогджээ. Life&Style сэтгүүлийн мэдээлж буйгаар Жоли болон саятан залуугийн роман гурван жилийн турш үргэлжилж байна гэжээ. Тэднийг Жорж Клунигийн гэргий Амаль танилцуулж байжээ.

«Энжи үнэхээр дурласан учир дөрөв дэх удаагаа гэрлэхэд бэлэн байгаа. Жүжигчин бүсгүй өөрөө хуримаа хийхийг санал болгосон», гэдгийг жүжигчин бүсгүйгийн найз хэлсэн байна.

Өмнө нь Жоли жүжигчин Жонни Ли Миллер, Билли Боб Торнтон болон Брэд Питт нартай гэрлэж байсан.