Малифисент киноны од жүжигчин Анжелина Жоли хүүхдүүдийн хамт өдрийн хоол идэхээр суши рестораныг зорихдоо хөлнөөс толгой хүртлээ хар өнгийн хувцас өмсөн, нарны шил зүүсэн нь гайхалтай стиллэг харагдана.

43 настай кино жүжигчин, гурван хүүхдийн хамт завгүй ажлынхаа дундуур  цагийг хамтдаа өнгөрүүлж байгаа нь папарацын дуранд өртжээ. Тэрээр нөхөр Брэд Питээс 2016 онд салах өргөдлөө өгсөн ч , өнгөрсөн 12 дугаар сард л гэр бүл салалт, хүүхдийн асран халамжлах нөхцөлүүдийг тохиролцжээ.

Тэд салалтын нөхцөл, гэрээний дэлгэрэнгүй мэдээллийг хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалахын тулд нууцаар үлдээхээр шийдвэрлэсэн байна.

Сүүлийн үед Калифорни мужиас гаралтай жүжигчин 2019 оны 5 дугаар сард нээлтээ хийх Малифисант 2 ба “Come Away” нэртэй зөгнөлт драмын зураг авалттай байсан гэнэ. 

Үүнээс гадна BBC Learning-тай хамтран залуу хүмүүст чиглэсэн англи хэл дээрх нэвтрүүлгийн төсөл дээр завгүй ажиллаж байгаа аж.