Дэлхийн аваргын тэмцээний үеэр Английн шигшээ баг Шведийн багтай тоглож 2:00-оор ялалт байгуулсан нь фенүүдийнхээ сэтгэлийг ихээр хөдөлгөсөн. Улмаар баярлаж хөөрсөн фенүүд нь эмх замбараагаа алджээ. Эмнэлгийн ажилтнууд Лондонгийн төвд тусламж үзүүлэхээр гарсан боловч түргэн тусламжийн машин дээр шүтэн бишрэгчид үсэрч машиныг эвдэлсэн байна. 

independent.co.uk

Лондогийн түргэн тусламжийн газар твиттер хуудастаа “Бид Английн гаргасан амжилтад баяртай байна. Гэсэн хэдий ч тэмдэглэлт үйл явц нь бидний ажилд нэрмээс боллоо” гэж бичжээ. Үүний зэрэгцээ, Клафамд хоёр давхар автобусны дээвэр дээр үсэрч, дээвэр нь хонхойж орсноор автобус дотор байсан эмэгтэйг гэмтээсэн хэрэг гарчээ.  Мөн Английн Стратфорд хотын гудамжны дэргэд байрлах Шведийн тавилгын салбар дэлгүүрт Английн фанатууд танхайрч, хамгаалагчид хөөгдөхөөсөө өмнө ор дэр дээр үсэрч байгаа видео нь сошиалаар цацагдсан байна.


www.independent.co.uk