Англид коронавирусын хоёр ч тохиолдол илэрсэн талаар мэдээлжээ. Энэхүү хоёр иргэн эмнэлэгийн эмчилгээ үйлчилгээнд хамрагдаж байгаа аж.

Албаны хүмүүс эдгээр өвчтөн чухам хаана эмчлүүлж байгаа талаар мэдээлсэнгүй.

Английн эмнэлгийн ахлах мэргэжилтэн, профессор Крис Уитти цаашид уг вирусыг тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд шуурхай, анхааралтай ажиллаж байгаа гэжээ. Одоогоор коронавирусийн халдвар 18 улсад бүртгэгдэж 9692 тохиолдол бүртгэгдэж, 213 хүн амь насаа алдаад байгаа юм.