Английн сургууль, цэцэрлэг, их сургуулиуд хаагдаж онлайнаар орж эхэллээ.

Цар тахлын халдварын улмаас тус улсын эмнэлэгүүдийн ачаалал хэтэрсэн тул Ерөнхий сайд Борис Жоннсон шаардлагагүй бол гадуур явахгүй байхыг хүслээ.

Нөхцөл байдлыг даван туулахаар олон ажил хийж байгаагийн нэг нь Английн Oxford-AstraZeneca хамтарсан вакцин юм. Вакциныг энэ долоо хоногоос Англи орон даяар тарих төлөвлөжээ. Вакциндаа Английн Эм бодисын нийгэмлэгээс нэвтрүүлэхийг зөвшөөрөл авсан аж.

Эхний 1 тунг тариулсан хүн корана вирусээс 70 хувь хамгаалагдах юм. Дараагийн тунг 4-12 долоо хоногийн хугацаанд хийснээр цар тахлаас 98 хувь хамгаалагдах юм. Англи улс 6 сараас эхлэн 30.000 сайн дурын ажилчдыг вакцин тарихад сургажээ.