ХБНГУ-ын канцлер Ангела Меркель БНАСАУ-ын цөмийн пуужингийн асуудлаар дипломат хэлэлцээ хийх хүсэлтэйгээ мэдэгдлээ. Франкфуртер Альгемайне сонинд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Хэлэлцээнд Германыг оролцуулах хүсэлт тавих юм бол шууд зөвшөөрнө” хэмээжээ. 

Хатагтай Меркель Ираны цөмийн тохиролцоотой ижил аргаар Хойд Солонгосын асуудлыг шийдвэрлэх санал ч гаргасан аж. Тодруулбал, Иран улс 2015 онд дэлхийн зургаан том гүрэнтэй хэлэлцээр хийж, цөмийн хөтөлбөрөө зогсоох болсны хариуд тус улсад тавьсан хоригийг сулласан билээ. 

"Ким Жон Уны бодлыг өөрчлөх ажилд Герман улс гар бие оролцоход бэлэн байх хэрэгтэй" гэсэн байна.

Хойд Солонгос Европыг ч онилох чадалтай баллистик пуужин бүтээж байна гэх сургаар канцлерын байр суурь ийнхүү өөрчлөгдсөн гэж ажиглагчид дүгнэсэн. Хатагтай Меркель Пхеньяны эсрэг хориг тавих хүсэлтэй байгаа ч дипломат аргаар шийдэх боломжыг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.

Шинзо Абэ, Владимир Путин санал нэгдлээ

Трамп:АНУ-ын арми Хойд Солонгост “гунигт өдөр” бэлдсэн

Хойд Солонгос Япон, АНУ-г сүрдүүлжээ

Антонио Гуттериш: Хойд Солонгосоос л эмээх хэрэгтэй

Хойд Солонгос АНУ-д “бэлгийн багц” барина гэв

Америк, Хятад, Орос хаалттай хэлэлцэж байна